Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Хууль таны талд байна. Зам тээврийн ослын улмаас таны эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирлыг буруутай жолоочийн албан журмын даатгалын компани, харин жолооч даатгалгүй эсвэл зугтсан бол Жолоочийн даатгалын сан хуульд заасан хязгаарын хүрээнд нөхөн төлөх үүрэгтэй. Хэрэв хохирол даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээнээс давсан бол зөрүүг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу 1 тээврийн хэрэгслийг эзэмшигч, буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Осол маргаангүй, зөвхөн бага хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан үед даатгалын компанид шууд хандан өөрөө шийдвэрлэх бүрэн боломжтой. Харин хүний эрүүл мэнд хүндээр хохирсон, даатгалын хязгаараас хэтэрсэн их хэмжээний хохирол гарч шүүхээр нэхэмжлэх болсон тохиолдолд өмгөөлөгч авах нь зүйтэй. Төлбөрийн чадваргүй, хуульд заасан шалгуурыг хангасан иргэд Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр
499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
499.2.Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй.
499.3.Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
14.1.Даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан бол хохирогч шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
14.2. Хохирогч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг даатгагч, шуурхай алба, даатгалын хохирол үнэлэгчид гаргаж өгөх үүрэгтэй.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
15.1.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах эрхтэй.
15.2.Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгагч, шуурхай алба нь даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүрэгтэй.
15.3.Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.07.09
16.1.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй.
16.2.Даатгалын тохиолдол болсон газар нутгийн байршлыг харгалзан даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хугацааг хохирогч, даатгуулагчийн зөвшөөрлийн дагуу 10 хүртэл хоногоор сунгаж болно.
16.3.Хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгч нь даатгалын тохиолдлыг шалгах, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор тухайн автотээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийж болно.
16.4.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хугацаанд даатгалын тохиолдлыг шалгаагүй, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийг томилоогүй бол даатгуулагч, жолооч, хохирогч нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч этгээдэд хандах эрхтэй.
16.5.Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцна.
16.6.Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.7.Энэ хуулийн 16.6-д заасан тохиолдолд даатгагч энэ хуулийн 15.2-т заасан үүргээс чөлөөлөгдөх ба хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа үнэлгээний тайлан шаардахгүйгээр эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.07.09
13.1.Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй:
13.1.1.жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;
13.1.3.даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;
13.1.4.даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
13.2.Даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч дараах үүрэг хүлээнэ:
13.2.1.жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.2.2.даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
13.3.Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээд нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөнө.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.4.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.
13.5.Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна.
13.6.Даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна.
13.7.Даатгуулагч энэ хуулийн 16.6-д заасан тохиолдолд энэ хуулийн 13.1.2-т заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
18.1.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно:
18.1.1.даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан;
18.1.2.даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан;
18.1.3.бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус;
18.1.4.даатгагч дампуурсан;
18.1.5.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
17.1.Хуульд өөрөөр заагаагүй бол даатгагч, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:
17.1.1.хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;
17.1.2.хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;
17.1.3.хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;
17.1.4.хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
505.2.Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
9.1.Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна:
9.1.1.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл;
9.1.2.энэ хуулийн 10.1.3, 10.1.4-т заасан тээврийн хэрэгслийн хувьд арван сая төгрөг хүртэл.
9.2.Даатгалын үнэлгээ нь энэ хуулийн 9.1-д заасан үнэлгээнээс өндөр байхаар даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд даатгалын хураамжийн хэмжээг даатгалын гэрээнд заасны дагуу энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →