Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүгч дангаар шийдвэрлэх болон тэжээн тэтгэх нэхэмжлэлийн шүүхийн онцгой харьяаллын заалт хүчингүй болно.
Дэлгэрэнгүй ▾
- Гэр бүлийн холбогдолтой хэрэг, түүний дотор гэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх журам тус хуулиас хасагдаж хүчингүй болно.
- Хүнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах болон эрх зүйн чадамжийг хязгаарлах, хасахтай холбоотой онцгой ажиллагааны зохицуулалтууд хүчингүй болно.
- Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, эцэг эх байх эрх, садан төрлийн холбоо зэрэг гэр бүлийн эрх зүйн үйл явдлыг тогтоох журмуудыг тус хуулиар шийдвэрлэхгүй болно.
Тайлбарыг албан ёсны эх бичвэрт үндэслэн AI ашиглан бэлтгэсэн тул доорх албан ёсны заалтыг баримтална уу.
Энэ өдрөөс мөрдөгдөх албан ёсны эх бичвэр
16 дугаар зүйл — Шүүхийн онцгой харьяалал
[ХҮЧИНГҮЙ: 16.4.Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.]
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
82 дугаар зүйл — Шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаан
[ХҮЧИНГҮЙ: 82.1.3.гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
124 дүгээр зүйл — Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох буюу өөрчлөх
124.1.Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
[ХҮЧИНГҮЙ: АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ]
/Энэ бүлгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа]
132 дугаар зүйл — Гэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх
132.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ¹]
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
133 дугаар зүйл — Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд
[ХҮЧИНГҮЙ: 133.1.2.хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 133.1.3.сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 133.1.4.хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 133.1.5.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
135 дугаар зүйл — Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал
[ХҮЧИНГҮЙ: 135.2.1.садан, төрлийн холбоо;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.2.бусдын асрамжинд байгаа эсэх;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.3.төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.7.хүүхдийн эцэг, эхийг тогтоох;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.8.хүүхдээ тэжээн тэтгэх;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.9.тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоох;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.10.гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.11.хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
[ХҮЧИНГҮЙ: 135.2.12.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх;]
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
137 дугаар зүйл — Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт гаргах
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
137.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана.
137.2.Сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулахыг хүсч байгаа зорилго, түүнчлэн иргэнийг сураггүй алга болсныг батлах байдал, эсхүл түүнийг нас барсан буюу амь үрэгдсэн гэж үзэх үндэслэлээ хүсэлтэд зааж, нотлох баримтыг хавсаргана.
138 дугаар зүйл — Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн үйл ажиллагаа
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
138.1.Хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгааг тодруулж сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана.
138.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан уг иргэнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах бөгөөд түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болно.
139 дүгээр зүйл — Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэрэг хянан шийдвэрлэх
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
139.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.
139.2.Шүүх иргэнийг сураггүй алга болсонд тооцож шийдвэртээ түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохоор заана.
139.3.Иргэнийг нас барсан гэж зарласан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэхээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.
140 дүгээр зүйл — Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
140.1.Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.
140.2.Шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгана.
141 дүгээр зүйл — Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт гаргах
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
141.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
141.2.Хүсэлтийг уг иргэний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана.
141.3.Хүсэлтэд сэтгэцийн өвчний буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас уг иргэний өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдлыг тодорхой дурдаж холбогдох нотлох баримтыг хавсаргана.
142 дугаар зүйл — Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
142.1.Хүсэлт хүлээн авсан шүүх нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилон шинжилгээ хийлгэж, тухайн иргэний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна.
142.2.Шинжилгээ хийлгэхээс зайлсхийсэн этгээдэд шүүгчийн захирамжийн дагуу албадан шинжилгээ хийлгэж болно.
142.3.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ асран хамгаалах байгууллагын төлөөлөгч, харгалзан дэмжвэл буюу асран хамгаалбал зохих этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж болно.
143 дугаар зүйл — Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай шийдвэр
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
143.1.Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно.
143.2.Хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэн эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал уг иргэн, түүний харгалзан дэмжигч,асран хамгаалагч, түүнчлэн энэ хуулийн 141.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг иргэн эрх зүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болно.
143.3.Энэ хуулийн 141.2-т заасан шийдвэр гарсны дараа уг хүнд тогтоосон харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргана.
144 дүгээр зүйл — Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн зардал
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
144.1.Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна.
144.2.Сэтгэцийн талаар эрүүл гэдгийг мэдсээр байж иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах буюу хасуулахын тулд энэ хуулийн 141.1-д заасан хүсэлт гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.
145 дугаар зүйл — Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
145.1.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
145.2.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
145.3.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.
145.4.Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
145.5.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
145.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.
145.7.Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ.
145.8.Үрчлүүлэгчид үрчлүүлэн авагчийн буруугаас гэм хор учирсан бол хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг үрчлэлтийг хүчингүй болгох хэрэгтэй нь хамт шийдвэрлэж болно.
146 дугаар зүйл — Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах түүнийг хянан шийдвэрлэх
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
146.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
146.2.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
146.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
146.4.Шүүх хуралдаанд талуудыг оролцуулах ба тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
146.5.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
146.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.
179 дүгээр зүйл — Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл
179.1.4.шүүхийн санаачилгаар, эсхүл зайлшгүй оролцуулбал зохих этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр гэр бүлийн хэргийг, эсхүл хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./