Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Дампуурлын үед компанийн мөнгөн хөрөнгийг хамгийн түрүүнд татварын өрийг барагдуулсны дараа шүүхээс томилогдсон хэрэг гүйцэтгэгчийн гаргасан хуваарилах төлөвлөгөөний дагуу олгодог. Эд хөрөнгийг борлуулсан орлого бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол өмнөх дарааллын нэхэмжлэлийг бүрэн барагдуулсны дараа л дараагийн дараалалд шилждэг. Хэрэв нэг дараалалд байгаа нэхэмжлэгчдийн төлбөрийг бүрэн төлөх хөрөнгө дутвал тэдгээрт хувь тэнцүүлэн хуваарилна.
Дампуурлын хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгддэг, дараалал болон хуваарилах төлөвлөгөөнд хууль зүйн нарийн дүн шинжилгээ шаарддаг тул туршлагатай өмгөөлөгчөөс туслалцаа авах нь зүйтэй. Төлбөрийн чадваргүй иргэн хуульд заасан шалгуурыг хангаж байвал Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2019.03.22
35.1.Хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн мөнгөн хөрөнгийг татварын өрийг барагдуулсны дараа төлөвлөгөөний дагуу хуваарилна.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
35.2.Хэрэг гүйцэтгэгч мөнгөн хөрөнгийг хуваарилах төлөвлөгөөг татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд өгөх ба төлөвлөгөөний хувийг бүх нэхэмжлэгчдэд гардуулна.
35.3.Уг төлөвлөгөөг нэхэмжлэгчид үл зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх гомдлыг 20 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
35.4.Хуваарилагдах хөрөнгийг худалдах бодит боломжийг харгалзан энэ хуулийн 35.2-т заасан хугацааг хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх сунгаж болно.
[ХҮЧИНГҮЙ: 35.5.]/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.6.Хариуцагчийн бүх эд хөрөнгийг борлуулсан орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хүрэхгүй тохиолдолд тухайн хэсгийн нэхэмжлэлийг бүрэн барагдуулж дууссаны дараа дараагийн хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангана. Нэг дараалалд орсон хэд хэдэн шаардлагыг нэгэн зэрэг хангаж хүрэхгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад хувь тэнцүүлэн ногдуулна.
35.7.Барьцаат нэхэмжлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг борлуулсан орлого нь түүний үүргийг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.
35.8.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацаанаас хожимдож гаргасан нэхэмжлэлийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бол уг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуулийн З5.4-т заасан дарааллыг баримтлан хангана.
35.9.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хариуцагч хөрөнгө оруулагч /гишүүд/-д зохих хууль тогтоомжийн дагуу хуваарилна.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
27.10.Татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн зээлдүүлэгчдийн өр төлбөрийг татан буулгах балансыг баталсан өдрөөс эхлэн тус балансын дагуу Иргэний хууль болон энэ хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.
27.11.Татан буулгах комисс нь өр төлбөрийг барагдуулсан тухай мэдэгдлийг компанийг татан буулгах шийдвэр гаргасан эрх бүхий этгээдэд явуулснаас хойш 30 хоногийн дотор эцсийн баланс гаргана.
27.12.Энэ хуулийн 27.11-д заасан эцсийн балансыг гаргаснаас хойш шүүх тусгайлан шийдвэрлээгүй бол аливаа нэхэмжлэлийг хүлээн авахгүй.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →