Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Гэрлэлт цуцлах үед эцэг, эх харилцан тохиролцоогүй бол хүүхдийн асрамжийн асуудлыг гагцхүү шүүх шийдвэрлэнэ. Шүүх шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, эцэг эхийн ахуйн нөхцөл, халамж, хүүхэдтэй тогтоосон харилцаа, ёс зүй зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14.7-д зааснаар хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний өөрийнх нь саналыг заавал харгалзан үздэг 1.
Хүүхдийн асрамж булаалдсан маргаан нь нотлох баримт бүрдүүлэлт болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаас ихээхэн төвөгтэй тул хуульч, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь зүйтэй. Төлбөрийн чадваргүй болон хуульд заасан шаардлага хангасан иргэд Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчинтэй хугацаа: 2026.12.31 хүртэл. Үүний дараа шинэчилсэн найруулга хэрэгжинэ. · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.03
⚠️ 14.4 заалтын энэхүү найруулга зөвхөн 2026.11.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
⚠️ 14.5, 14.6, 14.9 заалтын энэхүү найруулга зөвхөн 2026.11.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
⚠️ 14.12 заалтын энэхүү найруулга зөвхөн 2026.11.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
14.1.Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.3.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
14.4.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон, эсхүл гэрлэгчид сүүлийн таваас доошгүй жилийн хугацаанд хамтран амьдраагүй бөгөөд бага насны хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, эсхүл эд хөрөнгийн маргаантай боловч 18-аас доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн бол шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.5.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийг хэн нэгний асрамжид үлдээх, хүүхэд эцэг, эхтэйгээ өнгөрүүлэх цаг, хүүхдийн талаар шийдвэр гаргах хуваарилалт, хүүхдийн тэтгэлэг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.6.Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол эдгээр асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14.7.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.
14.8.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
14.9. Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад, гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.10.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.
14.11.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно.
14.12.Хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтоосон шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэсэн бол шүүх холбогдох шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад болон аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчинтэй хугацаа: 2026.12.31 хүртэл. Үүний дараа шинэчилсэн найруулга хэрэгжинэ. · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2018.06.21
38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
38.2.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.
38.3.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.
З8.4. Тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шүүх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулна.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.5.Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.
38.6.Тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
38.7.Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчинтэй хугацаа: 2026.12.31 хүртэл. Үүний дараа шинэчилсэн найруулга хэрэгжинэ.
40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.
40.2.Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
40.3.Энэ хуулийн 40.2-т заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын жагсаалтыг Засгийн газар тогтооно.
40.4.Гэрлэгчид бие биеэ, түүнчлэн төрөл, садангийн хүнээ тэжээн тэтгэх тэтгэлэг нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчинтэй хугацаа: 2026.12.31 хүртэл. Үүний дараа шинэчилсэн найруулга хэрэгжинэ. · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.03
⚠️ 14¹.1.1, 14¹.2, 14¹.3, 14¹.4, 14¹.4.1 заалтын энэхүү найруулга зөвхөн 2026.11.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
⚠️ 14¹.4.2, 14¹.4.3, 14¹.4.4, 14¹.4.5, 14¹.5, 14¹.6 заалтын энэхүү найруулга зөвхөн 2026.11.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
⚠️ 14¹.7 заалтын энэхүү найруулга зөвхөн 2026.11.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /
14¹.1.Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хамт болон гэрлэлт цуцлуулснаас хойш 14 насанд хүрсэн хүүхэд, эсхүл хүүхдийн эцэг, эсхүл эхийн аль нэгний гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр дараах асуудлыг шийдвэрлэнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.1.хүүхдийн асрамж;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.1.2.эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөс эхлэн дагаж мөрдөнө.//
Тайлбар: Энэ хуулийн 14¹.1.1-д заасан "хүүхдийн асрамж" гэдэгт хүүхдийг хэний асрамжид үлдээх буюу амьдрах газрыг ойлгоно.
/Энэ тайлбарыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.2.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн байдлаар талууд өөрөөр тохиролцоогүй бол шүүх энэ хуулийн 14¹.1.1-д заасан хүүхдийн асрамжийг авсан талд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгох бөгөөд тусдаа амьдрах эцэг, эсхүл эх хүүхдийн талаар мэдээлэл авах эрхтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.3.Шүүх энэ хуулийн 14¹.1-д заасан асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.4.Шүүх хүүхдийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.4.1.хүүхдийн бие махбод, оюун санаа, сэтгэлзүй, нас, хөгжлийн онцлогт нийцсэн хэрэгцээ;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.4.2.хүүхдийн эцэг, эх, ах, эгч, дүү, эмээ, өвөө болон хүүхдийн амьдралд чухал нөлөө бүхий бусад хүнтэй тогтоосон харилцаа;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.4.3.эцэг, эхийн хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэхэд оролцож байсан оролцооны байдал, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.4.4.хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэх төлөвлөгөө, хүүхэдтэй харилцах чадвар, эцэг, эхийн амьдралын хэв маяг, эрүүл мэнд, эрхэлсэн ажил, ажлын цаг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.4.5.ёс зүй, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд үзүүлэх нөлөө.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.5.Энэ хуулийн 14¹.4.5-д заасан гэр бүлийн хүчирхийлэл болон түүний хүүхдэд үзүүлэх нөлөөг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан холбогдох үнэлгээний дүгнэлт болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлангаар тодорхойлно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.6.Хүүхдийг эцэг, эсхүл эхтэй хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, шүүхээс томилсон бусад этгээдийн хяналтад, эсхүл хяналтгүйгээр уулзуулах хуваарийг шүүх тогтооно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
14¹.7.Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшилсан гэж үзвэл хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтоосон шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр хүүхдийн эцэг, эсхүл эх энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Тайлбар: Энэ хуулийн 14¹.2-т заасан "хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх" гэдэгт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад удаан хугацаагаар зорчих, шашин шүтэх, эс шүтэх, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх дугуйланд сургах зэрэг хүүхдийн хөгжил, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах талаар шийдвэр гаргах эрхийг ойлгоно.
/Энэ тайлбарыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →