Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл, ажилласан хугацаа болон сарын үндсэн цалингаа оруулна уу. Хуулиар ажил олгогчийн олгох ёстой тэтгэмжийн доод хэмжээ энд харагдана.
Анхаарах зүйл: Энэ нь хуулиар тогтоосон хамгийн бага хэмжээ бөгөөд таны хөдөлмөрийн гэрээ эсвэл хамтын гэрээнд илүү өндөр дүн заасан байж болно. Маргаантай бол хуульчдаас зөвлөгөө авна уу.
Эдгээр үндэслэлээр ажлаас халахдаа ажил олгогч танд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр эсхүл цахимаар мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв энэ хугацаанд ажиллуулахгүй бол цуцлах хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
| 6 сараас 2 жил хүртэл | 1 сарын үндсэн цалин |
| 2-оос 5 жил хүртэл | 2 сарын үндсэн цалин |
| 5-аас 10 жил хүртэл | 3 сарын үндсэн цалин |
| 10 ба түүнээс дээш жил | 4 сарын үндсэн цалин |
82.1.Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:
82.1.1.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;
82.1.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;
82.1.3.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;
82.1.4.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх.
82.3.Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.
82.4.Ажлын бүтэн бус цагийн ажилтны ажилласан цагийг бүтэн цагт шилжүүлэн тооцож, энэ хуулийн 82.1-д заасны дагуу тэтгэмж олгоно.
82.5.Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно.
80.5.Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно.
Ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах эрхтэй. Эцсийн хугацаагаа тооцож үзээрэй.
Хугацаа тооцоолох →