Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох
400,000₮Хувь хүнд
50 хувийн хөнгөлөлт хамаарахгүй
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.1
1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэх
100,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 50,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.2
2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Согтуу эсхүл мансуурсан хүнд жолоогоо шилжүүлэх
100,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 50,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.4
4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Согтуу, мансуурсан үедээ жолоо барих, шалгуулахаас татгалзах
400,000₮Хувь хүнд
50 хувийн хөнгөлөлт хамаарахгүй
Жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасна
Эсхүл 7–30 хоног баривчлах шийтгэлтэй
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.5
5.Жолооч:
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.1.согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.3.согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Өвчтэй эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох
25,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 12,500₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.6
6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Өвчтэй эсхүл ядарсан хүнээр жолоо бариулах
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн этгээдэд: 200,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.7
7.Замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахуйц өвчтэй, эсхүл ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох
25,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 12,500₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.8
8.Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Бичиг баримтгүй хүнд жолоогоо шилжүүлэх
10,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 5,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.9
9.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Бүртгэлгүй, техникийн үзлэгт ороогүй эсхүл тэнцээгүй машинаар явах
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн этгээдэд: 500,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.10
10.Хуульд заасан журмын дагуу:
10.1.улсын бүртгэлд бүртгүүлээгүй;
10.2.техникийн хяналтын үзлэгт оруулаагүй;
10.3.техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Улсын дугаар арилсан, бүдгэрсэн, бохирдсон, буруу байрлуулсан
10,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 5,000₮
Хуулийн этгээдэд: 100,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.11
11.Улсын бүртгэлийн дугаар нь:
11.1.арилсан;
11.2.бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан;
11.3.танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Улсын дугааргүй эсхүл дугаараа нуун далдалж явах
25,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 12,500₮
Хуулийн этгээдэд: 250,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.12
12.Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцох
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн этгээдэд: 500,000₮
Жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасна
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.13
13.Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тоормос, жолооны механизм эвдэрхий эсхүл гэрэлгүй явах
25,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 12,500₮
Хуулийн этгээдэд: 250,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.14
14.Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн этгээдэд: 200,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.15
15.Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио тавих
100,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 50,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.16
16.Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тусгай дуут болон гэрлэн дохиотой машинд зам тавьж өгөөгүй
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.17
17.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зам тээврийн осолд холбогдоод ослын газраас зугтах
100,000₮Хувь хүнд
50 хувийн хөнгөлөлт хамаарахгүй
Жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасна
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.18
18.Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
Ослын үед жолоочийн хүлээх бусад үүргийг биелүүлээгүй
25,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 12,500₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.19
19.Зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ зүйлийн 18 дахь хэсэгт зааснаас бусад замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Жолооч, зорчигч хамгаалах бүс зүүгээгүй зорчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.20
20.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мотоцикл, мопедоор явахдаа хамгаалалтын малгай өмсөөгүй
10,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 5,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.21
21.Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Жолоо барих үедээ гар утас хэрэглэх
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.22
22.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Гэрлэн дохио болон зохицуулагчийн дохио зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.23
23.Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.24
24.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Ослын зогсолтын дохио, тэмдэг хэрэглэх журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.25
25.Замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.26
26.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, эгнээ байр эзлэх журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.27
27.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнийг эхлэх, эсхүл хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хориглосон газарт буцаж эргэх эсхүл ухрах
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.28
28.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Явган хүний зам, хөвөөгөөр явах, цуваа дундуур нэвтрэх, байрлан явах журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.29
29.Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин:
29.1.тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан;
29.2.цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн, эсхүл жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, эсхүл тэдний хооронд байр эзэлсэн;
29.3.тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал сөрж жолоодох
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасна
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.30
30.Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10–50 хувиар хэтрүүлэх
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.31
31.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлэх
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасна
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.32
32.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх эсхүл хэт удаан явах
10,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 5,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.33
33.Жолооч шаардлагагүй үед огцом тоормосолсон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Гүйцэж түрүүлэх журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.34
34.Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зорчих хэсэг, явган хүний гарц дээр машин зогсоож саад болох
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.35
35.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг:
35.1.зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд;
35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хорооллын доторх замын хөдөлгөөний журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.36
36.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоох журам бусад байдлаар зөрчих
10,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 5,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.37
37.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Уулзвар, явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.38
38.Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт явган зорчигчид зам тавьж өгөөгүй
25,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 12,500₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.39
39.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт энэ зүйлийн 38 дахь хэсэгт заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Төмөр замыг гарамгүй газраар гарах, гарам нэвтрэх журам зөрчих
25,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 12,500₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.40
40.Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, гэрэл хэрэглэх журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.41
41.Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тууш замын хөдөлгөөний журам зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.42
42.Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Жолоодлогын багш дадлага хийх журам зөрчих
15,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 7,500₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.43
43.Жолоодлогын дадлагын багш замын хөдөлгөөний дүрэмд заасан дадлага хийх журам зөрчсөн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчих
30,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 15,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.44
44.Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүн тээвэрлэх журам зөрчих
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.45
45.Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчих
100,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 50,000₮
Хуулийн этгээдэд: 1,000,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.46
46.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Ачаа тээвэрлэх бусад журам зөрчих
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн этгээдэд: 500,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.47
47.Энэ зүйлийн 46 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Замын тэмдэг, тэмдэглэл зөрчиж зүүн тийш эсхүл буцаж эргэх
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.48
48.Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Бодит жин, тэнхлэгийн ачааллын хязгаарлалтын тэмдэг зөрчих
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн этгээдэд: 500,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.49
49.Тээврийн хэрэгслийн бодит жин, тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Замын тэмдэг, тэмдэглэлийн бусад заалтыг зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.50
50.Энэ зүйлийн 48, 49 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах
100,000₮Хувь хүнд
50 хувийн хөнгөлөлт хамаарахгүй
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.51
51.Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зам дээр ажил хийхдээ аюулгүй байдал хангаагүй, цас мөс цэвэрлээгүй
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн этгээдэд: 200,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.52
52.Хүн, хуулийн этгээд:
52.1.замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;
52.2.зам дээр, түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй;
52.3.оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас, мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Явган зорчигч эсхүл зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчих
10,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 5,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.53
53.Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулах
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.54
54.Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрхгүй эсхүл согтуу хүнээр машин жолоодохыг шаардах, нөлөөлөх
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн этгээдэд: 200,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.55
55.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, эсхүл нөлөөлсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Жолоочийн ажил, амралтын горимыг зөрчих
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн этгээдэд: 500,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.56
56.Жолоочийн:
56.1.хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн, эсхүл холбогдох хуульд нийцүүлээгүй;
56.2.жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Засаг даргын замын хөдөлгөөний хязгаарлалтын шийдвэрийг зөрчих
20,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 10,000₮
Хуулийн этгээдэд: 200,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.57
57.Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
Уулзвар нэвтрэх журам зөрчих
100,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 50,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.58
58.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар уулзвар нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
Скүүтер, мопед унаж явган хүний гарцаар зам хөндлөн гарах
50,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.59
59.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодох
200,000₮Хувь хүнд
15 хоногийн дотор төлбөл: 100,000₮
Торгуулийг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид оногдуулна
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.60
60.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
Түрээсийн скүүтерийн компани скүүтерээ бүртгүүлээгүй, хүүхдэд унуулахгүй арга хэмжээ аваагүй
500,000₮Хуулийн этгээдэд
15 хоногийн дотор төлбөл: 250,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.61
61.Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд:
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.1.өөрийн эзэмшлийн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг бүртгүүлээгүй;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.2.арван найман нас хүрээгүй хүүхэд болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2-т заасан сургалтад хамрагдаагүй хүнийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
Нийтийн түрээсийн скүүтерийг зөвшөөрөөгүй газарт байршуулах
50,000₮Хуулийн этгээдэд
15 хоногийн дотор төлбөл: 25,000₮
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль, 14.7.62
62.Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт тээврийн хэрэгслээ байршуулсан бол тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./