Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.06.26
⚠️ 5.2, 5.3, 5.5 заалтын энэхүү найруулга зөвхөн 2027.01.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
5.1.Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.2.Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 400 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "50" гэснийг "400" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;
5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;
5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.
5.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 400 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол энэ хуулийн 5.2-т хамаарна.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "50" гэснийг "400" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.4.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй.
5.5.Энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 400 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "50" гэснийг "400" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.6.Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.06.26
⚠️ 6.5 заалтын энэхүү найруулга зөвхөн 2027.01.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
6.1.Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Харьяалах татварын алба энэ хуулийн 6.1-д заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.
6.3.Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй.
6.4.Албан татвар суутган төлөгч нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчилсөн тохиолдолд албан татвар суутган төлөгчийн харилцаа, эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулна.
6.5.Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 5.2-т заасан орлогын 2.5 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "20" гэснийг "2.5" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
6.6.Албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.
6.7.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээг олгосноор тухайн албан татвар суутган төлөгч нь бүртгэлийн системд шууд бүртгэгдэнэ.
6.8.Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →