Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг төрлөөс нь хамаарч өөр өөр журмаар шийдвэрлүүлнэ. Хэрэв нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах бол актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор харьяалах Татварын маргаан таслах зөвлөлд хандах хуультай. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд оногдуулсан шийтгэлийн хуудас буюу торгуулийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.
Татварын маргаан нь санхүүгийн болон татварын нарийн тооцоолол, хууль зүйн тусгай зохицуулалт шаарддаг, маргаж буй дүн их байдаг тул мэргэшсэн өмгөөлөгч эсхүл татварын мэргэшсэн зөвлөхөөс туслалцаа авах нь зүйтэй. Төлбөрийн чадваргүй, хуульд заасан шаардлага хангасан иргэн Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй туслалцаа авах боломжтой эсэхээ шалгаж болно.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.06.26
⚠️ 43.3 заалтын энэхүү найруулга зөвхөн 2027.01.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
43.1.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.
43.2.Татвар төлөгч энэ хуульд заасан хугацаанд нөхөн ногдуулалтын актыг гардан аваагүй нь шүүхийн болон захиргааны журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохгүй байх үндэслэл болохгүй.
43.3.Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татварыг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
43.4.Татварын алба нь татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт болон шийтгэлийн хуудсын биелэлтийг хангуулахад хяналт тавин ажиллана.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2020.12.24
47.1.Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй.
47.2.Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
47.3.Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
47.4.Маргаан таслах зөвлөл, шүүх татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг ханган эцэслэн шийдвэрлэсний үр дүнд энэ хуулийн 47.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
47.5.Энэ хуулийн 47.1-д заасан гомдлыг дараах харьяаллын дагуу шийдвэрлэнэ:
47.5.1.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг тухайн аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл;
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
47.5.2.том татвар төлөгч хариуцсан нэгжид харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл.
47.6.Маргаан таслах зөвлөл нь холбогдох татварын акт, ирүүлсэн гомдол, хүсэлт болон бусад баримт бичиг, мэдээллийг хянаж, 3 хоногийн дотор харьяаллыг тогтоож, харьяаллын бус бол маргааныг холбогдох Маргаан таслах зөвлөлд энэ хуулийн 47.5-т заасан харьяаллын дагуу шилжүүлнэ.
47.7.Маргаан таслах зөвлөлийн хуралдаан нь бүх гишүүний гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдоно.
47.8.Маргаан таслах зөвлөл нь гомдлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
47.9.Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана.
47.10.Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
47.11.Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно:
47.11.1.илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх;
47.11.2.гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн.
47.12.Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.
47.13.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь маргаан таслах зөвлөлийн хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн үндэслэлийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг хөтөлж, зөвлөлийн шийдвэрийг татвар төлөгч, татварын улсын байцаагч, магадлагч зэрэг хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хувийн мэдээллийг таних боломжгүйгээр цахим хуудсаар мэдээлнэ.
47.14.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, татварын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, татварын албанд хүргүүлэх эрхтэй.
47.15.Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна.
47.16.Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 47.15-д заасан шийдвэр гаргах хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
47.17.Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан татвар төлөгч нь энэ хуулийн 47.15, 47.16-д заасан хугацаанд магадлагч татварын улсын байцаагчийн шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэнэ.
47.18.Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө.
47.19.Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.
47.20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасантай адилтгах шалтгаанаар Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол татварын актыг хэлэлцэхийг түдгэлзүүлж болно.
Тайлбар: "тооцооны алдаа" гэж татварын актад бичигдсэн тоон илэрхийллийг арифметик, оронгийн гэх мэт илт тооцооны алдаа гаргасан байхыг ойлгоно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.07.09
/Энэ зүйлийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26, 6.29, 6.30,6.32, 6.62, 6.63 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./2023-01-20 нэмэлт өөрчлөлт оруулсан /
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31, 6.33, 6.34, 6.35, 6.36, 6.37, 6.38, 6.39, 6.40, 6.41, 6.42, 6.43, 6.44, 6.45, 6.46, 6.47, 6.48, 6.49, 6.50, 6.51, 6.52, 6.53, 6.54, 6.55, 6.56, 6.57, 6.58, 6.59, 6.60, 6.61, 6.63, 6.64, 6.65, 6.66 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.07.09
/Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлсэн нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд албадлагын арга хэмжээ авахгүй байх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх үндэслэл энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.10, 5.11, 5.12, 5.13, 5.14, 5.15, 5.18, 5.20, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.17, 6.18, 6.20, 6.22, 6.23, 6.26, 6.27 дугаар зүйл, Долдугаар бүлэг, 8.1, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9.7, 10.3, 10.7, 10.15, 10.25 дугаар зүйл, Арван нэгдүгээр бүлэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.8, 12.9, 12.10, 12.11, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.6, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлийн 1, 5, 18, 51 дэх хэсэг, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13 дугаар зүйл, Арван тав, Арван зургадугаар бүлэг, 17.1 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Шүүх, эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ зүйлийн 1, 4 дэх хэсэг хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →