Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй бөгөөд даатгалын сангаас хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн үзлэг, оношилгоо, өдрийн эмчилгээ болон хөнгөлөлттэй эмийн зардлыг хариуцдаг. Хэрэв даатгалын шимтгэлээ төлөөгүй бол уг тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас төлүүлэх боломжгүй болж, эмнэлгийн төлбөрөө хувиасаа бүрэн төлөх эрсдэл үүснэ. Түүнчлэн шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй этгээдэд хуулийн дагуу шимтгэлийг нөхөн төлүүлж, торгууль болон алданги ногдуулдаг.
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах болон дутуу шимтгэлээ нөхөн төлөх асуудлыг та өөрөө даатгалын байгууллага, эмнэлэгт хандан шийдвэрлэх боломжтой тул ихэнх тохиолдолд өмгөөлөгч авах шаардлагагүй. Харин ажил олгогч шимтгэл төлөөгүйгээс болж их хэмжээний хохирол учирч, шүүхээр маргах шаардлага гарвал хуульчид хандаж болно. Төлбөрийн чадваргүй иргэд Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2020.08.28
3.1.7.“эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц” гэж даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг;
/Энэ заалтад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.8.“даатгалын гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;
/Энэ заалтад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.9."төлбөрийн арга" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх тооцооны хэлбэрийг;
3.1.10."цахим карт" гэж даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан, эрүүл мэндийн даатгалын байгууллагаас даатгуулагчид олгох цахим гэрчилгээг;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.11."эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгал" гэж иргэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээ авахын тулд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус өмчийн даатгалын байгууллагад сайн дураар даатгуулахыг.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2023.07.07
1.Даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлүүлэх этгээд нь шимтгэлийг төлөх, хуульд заасан этгээдээр төлүүлэх үүргээ биелүүлээгүй бол төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Ажил олгогч, ерөнхий менежер шимтгэлийг энэ хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих шимтгэлийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
/Энэ тайлбарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2022.11.11
7.1.Даатгуулагч нь дараах эрхтэй:
7.1.1.эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах;
7.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх;
7.1.3.эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.4. эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад байгууллагаас эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.5.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах;
7.1.6.эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/, эрүүл мэндийн даатгалын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.7.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих;
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2020.08.28
9.1.Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:
9.1.1.хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
9.1.2.амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
9.1.3.өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
[ХҮЧИНГҮЙ: 9.1.4.хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;]
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.5.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.8, 15.1.10, 15.1.14-т заасан эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээ;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
[ХҮЧИНГҮЙ: 9 .1.6.өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл ;]
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.7.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
[ХҮЧИНГҮЙ: 9 .1. 8 .зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;]
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.9.өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
9.1.10.хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
9.1.11.жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ;
[ХҮЧИНГҮЙ: 9.1.12.магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ;]
/Энэ хэсгийг 2017 оны 07 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.13.Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.1, 24.6.2, 24.6.5-24.6.8, 24.6.10, 35¹.3-т заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ.
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2023.07.07
4.1.Эрүүл мэндийн даатгал нь албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн төрөлтэй байна.
4.2.Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.
4.3.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6 дахь хэсэгт заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.4.Энэ хуулийн 4.3-т зааснаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулж болно.
4.5.Эрүүл мэндийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрүүл мэндийн даатгалын байгууллага эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.6.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээ авах зорилгоор иргэн эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалд даатгуулж болно.
4.7.Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий төрийн бус өмчийн даатгалын байгууллага эрхэлнэ.
4.8.Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалын харилцааг энэ хууль болон Даатгалын тухай хуулиар зохицуулна.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →