Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Гадаадын иргэн Монгол Улсад хувийн болон албан хэргээр оршин суух зөвшөөрөл авах боломжтой. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.2-т зааснаар хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, түүнчлэн суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор олгодог 1. Түүнчлэн дипломат болон төрийн байгууллагын урилгаар ажиллах зэрэг албан хэргээр оршин суух үндэслэлүүд байдаг 2.
Оршин суух зөвшөөрөл авах өргөдлийг ихэнх тохиолдолд иргэн өөрөө эсхүл уригч байгууллагаараа дамжуулан биечлэн гаргах бүрэн боломжтой тул заавал өмгөөлөгч авах шаардлагагүй. Харин баримт бичгийн маргаантай асуудал үүссэн эсхүл зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан, цуцалсан үед өмгөөлөгч авах шаардлага үүсэж болох ба Монголын Хуульчдын Холбоотой (7011-6364) холбогдон эрх зүйн мэргэжлийн туслалцаа хайх боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2020.12.31
27.1.Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2.Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараахь хэлбэрээр олгоно:
27.2.1.гэр бүлийн шалтгаанаар;
27.2.2.цагаачлах;
27.2.3.хөдөлмөр эрхлэх;
27.2.4.хөрөнгө оруулах;
27.2.5.суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор.
27.3.Дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно:
27.3.1.тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн;
27.3.2.энэ хуульд заасан виз, бүртгэл, оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
27.3.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан;
27.3.4.виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн.
27.3.5.харьяалах улсын эрх бүхий байгууллагаас гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хүчингүй болгосон.
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
27.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно.
27.5.Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2020.12.31
32.1.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн болон гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус улсад оршин суух зөвшөөрөл олгож, хугацааг нь сунгана.
32.2.Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг нь сунгах асуудлыг уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
32.3.Энэ хуулийн 32.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, энэ хуулийн 32.2-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2020.12.31
30.1.Хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага оршин суух зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.2.Гадаадын иргэн нь энэ хуулийн 30.1-д заасан зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө холбогдох байгууллагын хүсэлтийг авч гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж оршин суух хугацааг сунгуулна.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2020.12.31
28.1.Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн, түүнчлэн хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд нь тус улсад оршин суух хүсэлт гаргавал гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тэдгээрт Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2.Энэ хуулийн 27.2.3-27.2.5-д заасан гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаар түүний хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдоно.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.3.Гэр бүлийн шалтгаанаар оршин суух гадаадын иргэн нь 55 буюу түүнээс дээш настай бол тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хугацаагүйгээр олгож болно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
28.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас гадна дараахь тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадын иргэнд Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл олгохоос болон зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
28.4.1.энэ хуулийн 28.1-д заасан зөвшөөрлийг авах зорилгоор Монгол Улсын иргэнтэй хуурамчаар гэр бүл болсон;
28.4.2.Гэр бүлийн тухай хуулийн 11.2-т заасны дагуу гэрлэлт дуусгавар болсон.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2013.12.26
29.1.Монгол Улсад цагаачлах эрх авах тухай гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.2.Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргасан гадаадын иргэн 55 буюу түүнээс дээш настай бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлан оршин суух зөвшөөрөл олгохдоо энэ хуулийн 28.3-т заасан зарчмыг баримтална.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.3.Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.4.Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух зөвшөөрөл авсан харьяалалгүй хүн гадаадад зорчих бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүнд гадаадад зорчих үнэмлэх олгоно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
29.5.Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.17 хувь хүртэл байж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →