Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Эрх, хууль ёсны ашиг сонирхол тань зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзсэн тэр мөчөөс эхлэн өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх эрх үүснэ 1. Улсаас үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа авах боломжтой бөгөөд үүнд төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах төлбөрийн чадваргүй нэхэмжлэгч, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогч зэрэг хуульд заасан иргэд хамрагдана 2.
Эрүүгийн болон бусад ноцтой маргаанд өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд заавал өмгөөлөгчтэй оролцох нь эрсдэлээс сэргийлнэ. Хэрэв та төлбөрийн чадваргүй эсвэл хуульд заасан хохирогч бол Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр
1.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
2.Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.03
6.1.Доор дурдсан хүн /цаашид "үйлчлүүлэгч" гэх/-д энэ хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ:
6.1.1.Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, Арван дөрөвдүгээр бүлгийн 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/, Арван зургадугаар бүлэг /Хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан;
6.1.2.Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл хохирогч нь 18 насанд хүрээгүй бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.3.төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан;
6.1.4.хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй бол;
6.1.5.үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй бол;
6.1.6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.4-т заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд.
/Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.7.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтад байгаа гэрч, хохирогч.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.Доор дурдсан хүүхдэд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлтээр өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж болно:
6.2.1.гэмт хэргийн гэрч хүүхэд;
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2024.01.12
7.1.Төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчийг дараах байдлаар тодорхойлно:
7.1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болох нь тухайн иргэний өргөдөл болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох баримтаар тогтоогдсон иргэн.
7.2.Хууль зүйн туслалцаа хүсэх өргөдлийн загварыг хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал батална.
7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
7.4.Төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар үйлчлүүлэгчид урьдчилан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.5.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдал, эсхүл энэ хуульд заасан хууль зүйн туслалцаа авах хүнд хамаарах өргөдлийн мэдээллийг шалгах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.5-д заасан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг хуульд заасны дагуу ашиглах, шаардлагатай тохиолдолд хүн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, лавлагаа авах эрхтэй.
7.6.Энэ хуулийн 7.5-д заасан мэдээлэл, лавлагааг холбогдох хүн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтан үнэн зөв, үнэ төлбөргүй, ажлын гурван өдрийн дотор гаргаж өгөх үүрэгтэй.
7.7.Хүн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 7.6-д заасан мэдээлэл, лавлагааг үнэн зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бол хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
8.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч өмгөөллийн үйлчилгээ авах бол хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад өргөдөл гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:
8.1.1.энэ хуулийн 7.1.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй үйлчлүүлэгчийн хувьд баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох баримт бичиг;
8.1.2.энэ хуулийн 6.4, 6.6-д заасан хүний хувьд холбогдох нотлох баримт бичиг;
8.1.3.энэ хуулийн 6.1.6-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
8.1.4.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.2-т заасан хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлт;
8.1.5.энэ хуулийн 6.3-т заасан гэрч, хохирогчийн хүсэлт;
8.1.6.хууль тогтоомж болон хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэмд заасан бусад.
8.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага энэ хуулийн 7.1.1-д заасан мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас татан авч, бүрдүүлэх бөгөөд үйлчлүүлэгчээс шаардахгүй.
8.3.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч төлбөрийн чадваргүй хүнд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхдээ энэ хуульд заасан журмыг баримталж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2024.01.17
1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.
2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно.
3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа шүүгч, прокурор, мөрдөгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.
4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно.
5.Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах журмыг хуулиар тогтооно.
6.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна.
7.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгосон өмгөөлөгч тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол тухайн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, мөрдөгч нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болно.
8.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.06.27
1.Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:
1.1.хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;
1.2.өсвөр насны;
1.3.монгол хэл, бичиг мэдэхгүй;
1.4.бүх насаар хорих ял оногдуулж болох;
1.5.хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;
1.6.өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.
/Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →