Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Та өөрийн зээлийн лавлагааг зээлийн мэдээллийн сангаас хүссэн үедээ шалгах эрхтэй бөгөөд жилд нэг удаа үнэ төлбөргүй авах хууль ёсны эрхтэй. Хэрэв таны мэдээлэлд алдаа гарсан, эсвэл зээл төлөгдөж дууссан байхад хуучин мэдээлэл шинэчлэгдээгүй байвал тухайн мэдээллийг нийлүүлсэн банк, санхүүгийн байгууллага болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд хандан залруулахыг шаардах эрх хуулиар хамгаалагдсан байдаг.
Энэхүү харилцаа нь банк, санхүүгийн байгууллагад баримтаа гарган өгч өргөдөл бичээд шийдвэрлүүлэх боломжтой захиргааны шинжтэй асуудал тул ихэнх тохиолдолд өмгөөлөгч авах шаардлагагүй, өөрөө бие даан шийдвэрлэх боломжтой. Харин буруу ташаа мэдээллээс болж их хэмжээний хохирол учирч, шүүхээр хохирлоо нэхэмжлэх тохиолдолд хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах нь зүйтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангасан иргэн Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй туслалцаа авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.05.16
11.1.Зээлдэгчийн сүүлийн таван жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө.
/Энэ хэсэгт 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
11.2.Хэрэглэгч зээлийн лавлагаа авах хүсэлтээ батлагдсан маягтын дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд гаргана.
11.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зөвхөн хууль, гэрээгээр зөвшөөрсөн хүрээнд зээлийн лавлагааг өгнө.
11.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн лавлагааг авах боломж бүрдүүлсэн компьютерийн программ хангамжийг ашигласан байна.
11.5.Хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийн дагуу зөвхөн хэрэглэгчээр бүртгэгдсэн этгээдэд зээлийн лавлагаа авах эрхийг шилжүүлж болох бөгөөд үүнээс бусад тохиолдолд уг эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй.
11.6.Мэдээллийг анх зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн мэдээлэл нийлүүлэгчийн нэр, оршин суугаа газрын хаяг, утас, цахим шуудангийн хаяг, мэдээлэл өгсөн он, сар, өдөр, мэдээлэл шинэчлэгдсэн хугацааг лавлагаанд заана.
11.7.Зээлийн мэдээллийн сангаас зээлийн лавлагаа өгөх тохиолдол бүрд зээлийн лавлагаа авагчийн нэр, зорилгыг мэдээллийн санд нэмж баяжуулна.
11.8.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс Компанийн тухай хуулийн 84.1-д заасан өөрийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигчийн талаарх зээлийн лавлагаа гаргаж өгөх журмыг Монголбанк тогтооно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
12.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь үйлчилгээний хөлс авах эрхтэй бөгөөд үйл ажиллагааны зардал, эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан үйлчилгээний хөлсийг тогтоохдоо энэ хуулийн 23.4-т заасныг үндэслэнэ.
12.2.Зээлдэгч нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хандан зээлийн мэдээллийн сангаас өөрийн зээлийн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах эрхтэй бөгөөд үүнээс бусад тохиолдолд гэрээний үндсэн дээр үйлчилгээний хөлс төлнө.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
22.1.Зээлдэгч нь дараах эрхтэй:
22.1.1.өөрийн зээлийн лавлагааг зээлийн мэдээллийн сангаас хүссэн үедээ үзэж, хяналт тавих, тухайн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах;
22.1.2.зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах.
22.2.Зээлдэгч нь дараах үүрэгтэй:
22.2.1.зээлийн мэдээлэлд хамаарах энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлдүүлэгчид үнэн зөв тайлагнах;
22.2.2.зээлийн мэдээлэлд хууль бусаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байвал энэ талаар хуулийн байгууллагад нэн даруй мэдэгдэх.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
21.1.Хэрэглэгч нь дараах эрхтэй:
21.1.1.зээлийн лавлагаа үнэн зөв, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээлэл агуулсан байхыг шаардах;
21.1.2.зээлийн мэдээлэл илт буруу бол түүнийг нэн даруй шинэчлэх, засварлахыг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах;
21.1.3.санаатайгаар буруу мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчид хохирол учирсан бол хохирлыг барагдуулахыг шаардах.
21.2.Хэрэглэгч нь дараах үүрэгтэй:
21.2.1.зээлийн лавлагааг зөвхөн хууль, гэрээгээр зөвшөөрсөн зорилгоор авч ашиглах;
21.2.2.зээлийн лавлагаанд тусгагдсан мэдээлэл буруу ташаа, бүрэн гүйцэд биш болохыг мэдсэн бол энэ талаар зээлдүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд нэн даруй мэдэгдэж, зээлийн лавлагаанд шаардлагатай өөрчлөлт оруулахыг шаардах;
21.2.3.зээлийн лавлагаанд тусгагдсан мэдээллийн нууцлалыг хадгалах, мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
21.2.4.зээлийн лавлагаанд тусгагдсан мэдээлэл нь эргэлзээтэй, хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй, шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ тухай зээлдүүлэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд мэдэгдэх.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
18.1.Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ.
18.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 18.1-д заасан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авсан даруйд мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлтийг оруулж, мэдээллийг шинэчилнэ.
18.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь боловсруулсан зээлийн мэдээллийг ангилж, хэрэглэгчид зээлийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулахад бэлтгэн цэгцлэх, зээлийн мэдээллийн бодитой үнэн зөв байдлыг хянах ажлыг тасралтгүй зохион байгуулна.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →