Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Хуульд зааснаар согтуурсан, мансуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн, хурд хэтрүүлсэн, хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон, ослын газрыг орхиж зугтаасан зэрэг зөрчил гаргасан тохиолдолд жолоодох эрхийг 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасдаг. Мөн онооны бүртгэлийг үндэслэн эрх хасах шийтгэл оногдуулж болно. Харин хасуулсан эрхийг эрх хассан хугацаа дууссан, эсхүл шүүх болон эрх бүхий албан тушаалтны эрх сэргээх тухай шийдвэр гарсан тохиолдолд хуулийн дагуу сэргээнэ.
Хугацаа дууссаны үндсэн дээр эрхээ сэргээлгэхэд өмгөөлөгч авах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллагад өөрөө хандах боломжтой. Харин эрх хассан шийтгэлийг хууль бус гэж үзэн шүүхэд маргах бол мэргэжлийн өмгөөлөгч авах нь зүйтэй. Төлбөрийн чадваргүй иргэд хуульд заасан нөхцөл хангасан тохиолдолд Хууль зүйн туслалцааны төвөөс (7700-1982) үнэ төлбөргүй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.03
18.1.Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:
18.1.1.жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан;
18.1.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
[ХҮЧИНГҮЙ: 18.1.3.зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн;]
/Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.1.4.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан.
18.2.Жолоодох эрхийн үнэмлэх хүчингүй болсон тохиолдолд тухайн иргэний олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцно.
18.3.Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ:
18.3.1.жолоодох эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу сунгуулсан;
18.3.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэх нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
18.3.3.тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болсон.
18.3.4.шүүх болон эрх бүхий албан тушаалтны эрхээ сэргээх тухай шийдвэр гарсан.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
[ХҮЧИНГҮЙ: 18.4.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.]
/Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.5.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдэн орсон улсын иргэнд олгосон жолоодох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх бүхий гадаад улсын иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахаар заасан зөрчил үйлдсэн тохиолдолд үнэмлэхийг хураан авч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох шийдвэрийн хамт цагдаагийн төв байгууллага, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.03
15.1.Дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно:
15.1.1.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн;
15.1.2.тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн;
15.1.3.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн.
15.1.4.гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэх солих тохиолдолд монгол хэл дээр хөрвүүлсэн баталгаат орчуулга, тухайн улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг үнэн зөв эсэхийг тодорхойлох баримт бичиг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
15.2.Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна.
15.3.Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага хариуцах бөгөөд Монгол Улсын болон олон улсын жолоочийн үнэмлэхийг өөрт нь, эсхүл итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээдэд олгож болно.
Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.4.Жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.5.Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын дипломат төлөөлөгч, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг үндэслэн түүнд жолоочийн үнэмлэхтэй нь тохирох ангиллын үндэсний жолоочийн үнэмлэхийг олгож болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.07.09
5.3.согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.3амын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахуйц өвчтэй, эсхүл ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Хуульд заасан журмын дагуу:
10.1.улсын бүртгэлд бүртгүүлээгүй;
10.2.техникийн хяналтын үзлэгт оруулаагүй;
10.3.техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Улсын бүртгэлийн дугаар нь:
11.1.арилсан;
11.2.бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан;
11.3.танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
19.Зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ зүйлийн 18 дахь хэсэгт зааснаас бусад замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
31.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
32.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
33.Жолооч шаардлагагүй үед огцом тоормосолсон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
34.Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
35.3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг:
35.1.зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд;
35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
37.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
38.Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
39.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт энэ зүйлийн 38 дахь хэсэгт заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →